Засгийн газар хоорондын баримт бичиг

2025-09-01


Байгуулсан гол хэлэлцээрүүд

  1. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр (1997),
  2. Орлогын болон хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (1999),
  3. Агаарын харилцааны тухай хэлэлцээр (2000),
  4. Хүмүүнлэгийн туслалцаа, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (2006),
  5. Хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хэлэлцээр (2007 он),
  6. Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай хэлэлцээр (2007),
  7. Нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай гэрээ (2008),
  8. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр (2018),
  9. Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх протокол (2018),
  10. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хоорондын “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай гэрээ (2024),
  11. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ШХУ-ын Ерөнхийлөгч Виола Амхерд нарын Хамтарсан тунхаглал (2024),
  12. Ардчиллыг бэхжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газрын Санамж бичиг (2024).