Улс төрийн харилцаа

2025-09-01


Дипломат харилцаа

1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцааг Монгол Улсаас Женев дэх БТГ/ЭСЯ, Швейцарын Холбооны Улсаас Бээжин дэх ЭСЯ-наас хавсран тус тус хариуцдаг.

Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ИЖБ-гээ барьсан.

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Юрг Бурри 2022 оны 9 дүгээр сард томилогдож, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ИЖБ-ээ барьсан.

Харилцааны байдал

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

1997, 1998 онд Ерөнхий сайд М.Энхсайхан,

1999 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа,

2001 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр,

2002 онд Ерөнхийлөгч Н.Багабанди (албан ёсны айлчлал),

2008 онд Гадаад хэргийн сайд С.Оюун,

2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (ажлын айлчлал),

2012 онд Гадаад харилцааны сайд Л.Болд,

2015 онд Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн (ажлын айлчлал),

2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатар (албан ёсны айлчлал),

2022 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (ДЭЗЧУ),

2024 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (ДЭЗЧУ),

2025 онд Шадар сайд Т.Доржханд (ДЭЗЧУ).

 

Швейцарын талаас:

1972 онд Үндэсний зөвлөлийн дарга У.Фейншлер,

2007 онд Дэд ерөнхийлөгч бөгөөд Дотоод хэргийн сайд П.Күшпэн,

2008 онд Үндэсний зөвлөлийн дарга А.Буньон,

2012, 2014 онд ШХХАА-ийн Ерөнхий захирал М.Дахинден,

2016 онд Ерөнхийлөгч И.Ш.Амман (АСЕМ-ын дээд түвшний уулзалт),

2018 онд Гадаад хэргийн сайд И.Кассис (албан ёсны айлчлал),

2019 онд Үндэсний зөвлөлийн дарга М.К.Гүшэтти (албан ёсны айлчлал),

2023 онд ШХХАА-ийн Ерөнхий захирал П.Данци,

2024 онд Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорен Верли,

2024 онд Ерөнхийлөгч В.Амхерд  (төрийн айлчлал).

Хоёр талын харилцааны механизмууд

 

УИХ-ын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд Монгол, Швейцарын парламентын бүлгийн даргаар П.Батчимэг, дэд даргаар Дав.Цогтбаатар, Д.Батлут, гишүүдээр Ч.Лодойсамбуу, Б.Заяабал, Х.Тэмүүжин, Л.Соронболд нар ажиллаж байна.

 

Монгол, Швейцарын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт:

2008 онд сайд С.Оюун (Берн),

2011 онд ТНБД Д.Цогтбаатар (Улаанбаатар),

2014 онд дэд сайд Д.Ганхуяг (Берн),

2016 онд дэд сайд Б.Батцэцэг (Улаанбаатар),

2019 онд ТНБД Д.Даваасүрэн (Берн),

2024 онд  Европын газрын захирал Г.Баттунгалаг (Улаанбаатар) нар тус тус ахалсан.