Элчин сайдын товч намтар
2022-12-05
ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА НЬ:
- 1976 онд Улаанбаатар хотод төрсөн,
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль,
- 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал,
- 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль,
- 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургуулийг тус тус төгссөн,
- 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,
- 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн,
- 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газарт атташе,
- 2003-2007 онд Парис дахь Элчин сайдын яам, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
- 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
- 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
- 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
- 2018 оны 11 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал,
- 2022 оны 5 дугаар сараас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч