Өргөдөл хүсэлт

2023-10-17


Иргэн та өргөдөл, хүсэлт бичихдээ доорх зүйлсийг анхаарна уу

- Өргөдлийн маягт ТАТАХ
- Өргөдлийг үнэн зөв, гаргацтай бичих
- Гадаад паспортын хуулбар хавсаргах / иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргах /

- Хаяг, гар утасны дугаар, цахим шууданг бичих
- Өргөдөлд холбогдолтой хүний тухай тодорхой мэдээллийг тусгах
- Гадаад улсад өвчтэй байгаа буюу нас барсан иргэнтэй холбоотой өргөдлийг зөвхөн гэр бүлийн гишүүн нь гаргах /эхнэр, нөхөр, эцэг, эх, төрсөн хүүхэд/
- Гэр бүлийн асуудлаарх өргөдлийг зөвхөн эцэг эх, төрсөн ах дүү нь гаргах /нотлох баримтыг хавсаргах, зураг гэх мэт/

- ЭСЯ-ны чиг үүргийн бус асуудлаар өргөдлийг хүлээж авахгүй болохыг анхаарах

Жич: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиас:
16 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

- Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ.
- Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Embassy of Mongolia, Permanent Mission of Mongolia to the United Nations Office, WTO and other international organizations in Geneva

Хаяг, байршил: Chemin des Mollies 4, 1293 Bellevue, Geneva, Switzerland

Утас(+41) 22 774 19 74

Цахим шуудан[email protected]

Консулын цахим шуудан: [email protected], [email protected]

Facebook: https://www.facebook.com/MongolianEmbassy