ВИЗ

2026-01-01


ШВЕЙЦАР УЛСЫН ИРГЭД 30 ХҮРТЭЛХ ХОНОГИЙН ХУГАЦААНД МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХООР БОЛОВ.

- Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан манай улсад жуулчлах Швейцарын Холбооны Улсын иргэдийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

- Швейцарын Холбооны Улсын иргэд Монгол Улсад визгүйгээр ирээд 30-аас дээш хоног байх тохиолдолд байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгуулах боломжтой. Энэ тохиолдолд хүсэлтээ ГИХГ-т биечлэн эсхүл https://immigration.gov.mn/en/visa-extension/  холбоосоор орж цахимаар мэдүүлэх боломжтой.  

The Government of Mongolia decided to temporarily exempt nationals of 34 countries, including 32 European countries, from visa requirements for tourism purposes in 2026.

THE LIST OF THE COUNTRIES TO BE EXEMPTED FROM TOURIST VISA REQUIREMENTS TO VISIT MONGOLIA UP TO 30 DAYS IN 2026

1. Republic of Austria

2. Kingdom of Belgium

3. Hungary

4. Hellenic Republic (Greece)

5. Kingdom of Denmark

6. Kingdom of Spain

7. Italian Republic

8. Republic of Latvia

9. Republic of Lithuania

10. Principality of Liechtenstein

11. Grand Duchy of Luxembourg

12. Republic of Malta

13. Kingdom of the Netherlands

14. Republic of Poland

15. Portuguese Republic

16. Slovak Republic

17. Republic of Slovenia

18. Republic of Finland

19. French Republic

20. Republic of Croatia

21. Czech Republic

22. Kingdom of Sweden

23. Republic of Estonia

24. Kingdom of Norway

25. Republic of Iceland

26. Swiss Confederation

27. Republic of Bulgaria

28. Republic of Ireland

29. Republic of Cyprus

30. Romania

31. Principality of Monaco

32. United Kingdom of Great Britain and Northern Ireland

33. Commonwealth of Australia

34. New Zealand

 

Визийн ангилал:

- K2  Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэн. / Жуучлах зорилгоор ирэх гадаадын иргэн Цахим виз (E-visa)  авч болно./

ЭСЯ-д виз мэдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

1. Визийн мэдүүлэг

2. Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан нэг хувь 3.5х4.5 хэмжээтэй цагаан фонтой, нүдний шилгүй зураг/.

3. Паспорт эх хувиар /паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх/.

4. Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт.

5. Шардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас.

6. Үйлчилгээний хураамж төлсөн баримт /үйлчилгээний хураамж цэснээс харна уу/.

 

Гэр бүлийн зорилгоор:

F1  Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн / Гадаад Иргэн, Харьяатын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр олгоно./.

F2  Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн.

F3  Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн.

 

Хувийн зорилгоор: H2  Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн.

Виз мэдүүлэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

1. Визийн мэдүүлэг /Temporary visitor for up to 90 days./

2. Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан нэг хувь 3.5х4.5 хэмжээтэй цагаан фонтой, нүдний шилгүй зураг/.

3. Паспорт эх хувиар: паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх.

4. Виз мэдүүлэгчийн хүсэлт /Монгол Улсад байх хугацаа, зорилго зэргийг дэлгэрэнгүй дурдах/.

5. Баримт бичгийн хуулбар.

6. Монгол Улсын харьяалалтай байсан эсэхийг тодорхойлох баримт.

7. Төлбөр төлсөн баримт /2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн эсхүл харьяатаас гарахгүйгээр гадааад улсын харьяат болсон иргэн, түүний 16-аас доош насны хүүхдүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж үйлчилгээний төлбөрөөр виз авах боломжтой.

8. Гадаад паспортаа шуудангаар буцааж авах тохиолдолд баталгаат шуудангийн марктай, хүлээн авагчийн нэр, хаягийг тодорхой, үнэн зөв бичсэн дугтуйг дээрх материалуудын хамт өгнө. 

9. Үйлчилгээний хураамж төлсөн баримт /үйлчилгээний хураамж цэснээс харна уу/

Шийдвэрлэх хугацаа: бүрэн гүйцэд материал хүлээж авснаас хойш ажлын 3-5 хоног.

Дээрх материалуудыг бүрдүүлээд ЭСЯ дээр өөрийн биеэр ирж өгөх эсхүл дараах хаягт шуудангаар илгээнэ.

Хаяг: Embassy of Mongolia

         Chemin des Mollies 4,

         1293 Bellevue, Geneva, Switzerland

Тайлбар: Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн “F1” ангиллын гэр бүлийн визийн хүсэлтээ Гадаад Иргэн, Харьяатын газарт гаргана. Тухайн визийн зөвшөөрөл нь тус ЭСЯ-д ирсэн даруйд виз мэдүүлэгч дээрх дурдсан материалуудыг бүрдүүлж ЭСЯ-д өгнө.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД ТАЛААР ХОЛБООСНООС ҮЗНЭ ҮҮ.