Боловсрол, соёл болон бусад харилцаа
2022-12-05
Иргэд харилцан зорчиж буй тухай |
Дипломат, албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчдог (2018.06.16) |
Иргэдийн тухай мэдээлэл |
Швейцар Улсад 2000 гаруй Монгол иргэд оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна. Швейцар Улсад суугаа Монголын Өргөмжит консулаар Урс Эрнст ажиллаж байна. |
Соёлын харилцаа
|
Швейцар-Монголын соёлын нийгэмлэг анх 1990 онд, Швейцар-Монголын нийгэмлэг 2002 онд, Швейцар-Монголын соёл, эв нэгдлийн нийгэмлэг 2004 онд тус тус байгуулагдсан. |
Бусад харилцаа |
МҮХАҮТ Швейцар-Азийн Худалдааны танхимтай /Swiss-Asian Chamber of Commerce/ хамтран Монгол-Швейцарын бизнес форумыг 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулсан. Уг форумд швейцарын талаас 10, монголын талаас 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон ба форумын үеэр Хөрөнгө оруулалтын газар "Монголд хөрөнгө оруулах боломжууд" сэдвээр, швейцарын тал өөрсдийн компаниудын талаар танилцуулга хийсэн. Мөн форумын үеэр МҮХАҮТ, SACC нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. |