ЛОЗАНН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Швейцар Улсын франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг (AMSR)-тэй хамтран Ву кантон орчимд ажиллаж, амьдарч буй монголчуудтай 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 13.00 цагт уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уулзалтад Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, ЭСЯ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлууд болон Швейцарт амьдарч буй иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар иргэдтэй санал солилцох тул иргэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мөн үеэр буюу 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 12.30-17.00 цагийн хооронд тус ЭСЯ-ны консулын ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх тул дараах холбоосоор нэвтэрч, консулын үйлчилгээний талаарх мэдээллээ сонгоно уу.
Уулзалт болох газар: Espace Dickens, av. Dickens 4, 1006 Lausanne
Уулзалт эхлэх цаг: 2023 оны 2 дугаар сарыг 11-ний өдрийн 13.00 цаг
Консулын үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь: 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 12.30-17.00
Уулзалт болон консулын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус ЭСЯ-ны (+41) 22 774 19 74 утсанд холбогдон авна уу.