ЖЕНЕВ ХОТНОО ШАТРЫН СУРГАЛТ ЭХЛЭВ.
Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, “Женевийн монгол хүүхдийн нийгэмлэг”, “GM-Star” спорт клуб хамтран зохион байгуулж буй шатрын сургалт 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хичээллэж эхэллээ. Долоо хоногийн Ням гараг бүр 3 ээлжээр хичээллэх уг шатрын сургалтад 5-12 насны 18 хүүхэд хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалт 3 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд дараагийн шатны элсэлтийн бүртгэлийг 4 дүгээр сард авна. Шатрын спорт нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг хурдасгахад чухал ач холбогдолтой тул дараа дараагийн сургалтуудад эцэг, эхчүүд та бүхэн хүүхэд багачуудаа өргөнөөр хамруулахыг уриалж байна.