images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Д. ГЭРЭЛМАА “ДИЖИТАЛ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ТАЛЛИНЫ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ-2026”-Д ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-11-07

4

Бүгд Найрамдах Эстони Улсын нийслэл Таллин хотноо 2026 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд болсон “Дижитал хөгжлийн асуудлаарх Таллины дээд түвшний уулзалт-2026”-д Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцов.

Уулзалтаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа хиймэл оюун ухааны хөгжил, хэрэглээ, зохицуулалт, төрийн үйлчилгээний цахим шилжилт, кибер аюулгүй байдал, технологийн инновацын чиглэлээр олон улсын түвшинд хэрэгжүүлж буй бодлого, тэргүүн туршлагыг судалж, Монгол Улсын дижитал шилжилтийг эрчимжүүлэх, олон улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол бүхий шинэ боломжуудыг тодорхойлох хүрээнд хэлэлцүүлэгт оролцов.

Анх 2017 онд зохион байгуулсан эл дээд түвшний уулзалт энэ жил 9 дэх удаагаа болж, дэлхийн 81 улсын төр, засгийн дээд, өндөр түвшний төлөөлөгч, олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнууд, технологи, инновацын салбарын төлөөлөл зэрэг 1,000 гаруй оролцогчийг нэгтгэн, дэлхийн дижитал хөгжлийн ирээдүй, хиймэл оюун ухааны хөгжил, технологийн шинэчлэл, өрсөлдөх чадвар болон олон улсын хамтын ажиллагааны стратегийн чиг хандлагыг хэлэлцлээ.