images

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-11-04

2

НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү ДХБ-ын “Худалдааны тусламж хянах 10 дахь удаагийн глобал хэлэлцүүлэг”-ийн хүрээнд зохион байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдаа, хөгжлийн тэргүүлэх зорилт” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцлоо. 

Тус арга хэмжээг Тажикистан Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ш. Шералозида даргалж, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роланд Моллерус, ДХБ-ын дэд захирал Жан Шиангчен, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчид оролцон, ДГХБО-дад тулгамдаж буй худалдааны саад бэрхшээлийг даван туулах, Авазагийн 2024-2034 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдгээр орнуудын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа чухал болохыг тэмдэглэж, транзит тээврийн зохицуулалт, дэд бүтэц, цахим платформыг нэвтрүүлэх, хөгжүүлэх асуудлаар санал солилцов.