ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын хэлний сургалт, багшийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн удирдагч хатагтай Анита Фарнитай 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хөгжил, байгаль орчны хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой сургалт, арга хэмжээний талаар ярилцав. Хатагтай Анита Фарни Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцсон талаар мэдээлж, эл хурлын үр дүн, ач холбогдлын онцлон тэмдэглэв.
Хатагтай Анита Фарни нь Монгол Улсад олон жилийн турш боловсролын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монгол хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих, ном, сургалтын материал түгээх, багш, оюутны солилцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол Улсын “Алтан гадас” одонгоор шагнуулж, МУИС, Отгонтэнгэр болон Ховд их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн юм.