images

АРДЧИЛАЛ БА ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААРХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-10-30

5

Женев хот, 2026 оны 10 дугаар сарын 29. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Мадридын клуб, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, Швейцарын Гадаад хэргийн яам, Европын ардчиллын төвөөс хамтран зохион байгуулсан “Ардчилал ба олон талт хамтын ажиллагаа- Зөвлөмжөөс үйл хэрэгт” сэдэвт уулзалтад оролцлоо.

Мадридын клуб Нью-Йорк хотноо танилцуулсан Ардчилал ба олон талт хамтын ажиллагааны Дэлхийн комиссын тайлангийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Женевт төвтэй олон улсын байгууллага, гишүүн орнуудын Байнгын төлөөлөгчийн газруудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, санал солилцов.