images

"SWISS POSITIVE GOLD” САНААЧИЛГЫН ТАВАН ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-11-02

7

Швейцарын Холбооны Улсын Берн хотноо 10 дугаар сарын 30-ны өдөр болсон “Swiss Positive Gold” санаачилгын таван жилийн ойн арга хэмжээнд Элчин сайд Д.Гэрэлмаа илтгэгчээр оролцов.

Элчин сайд Монгол Улсын уулуурхай, тэр дундаа алтны салбарын өнөөгийн байдал, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хөгжлийн боломж, хариуцлагатай олборлолт, байгаль орчин, нийгмийн стандартыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Арга хэмжээнд SWISSAID, Swiss Better Gold Association, de Pury Pictet Turrettini зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцож, алтны нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал, тогтвортой хөрөнгө оруулалт, хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар санал солилцов.

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Швейцарын хамтын ажиллагааг алтны хариуцлагатай олборлолт, боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлэх боломжийг хэлэлцсэн ач холбогдолтой байв.