МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙГ ЖЕНЕВ ХОТНОО ТЭМДЭГЛЭВ
2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагад ажиллаж буй Монгол Улсын иргэдийг Байнгын төлөөлөгчийн газарт урьж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэн, тусгаар тогтнолоо бататгасны түүхт 65 жилийн ойн баярын мэндийг хүргэж, олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, үйл ажиллагааны талаар товч мэдээлэн, НҮБ болон түүний системийн байгууллага, олон улсын бусад байгууллагад Монгол Улсын нэрийг өндөрт өргөн ажиллаж буй монгол иргэддээ талархал илэрхийлэв.
НҮБ-ын НБДГ, НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын Улаан хавирган сар холбоо, Олон улсын стандартын байгууллага, Олон улсын худалдааны төв зэрэг Женев хотноо төвтэй олон улсын байгууллагад манай 30 орчим иргэн ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд залуу судлаач, дадлагажигч, мэргэжилтнүүд нэмэгдэн ирж ажиллаж буйг арга хэмжээний үеэр тэмдэглэв.