БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Женев хотноо 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон Жижиг улсуудын форумын ээлжит хэлэлцүүлэгт оролцов.
Тус хэлэлцүүлэгт Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартин уригдан оролцож, Катар Улсын Доха хотноо ирэх 11 дүгээр сарын 9-27-ны өдрүүдэд болох тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурлын бэлтгэл ажил, хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн жижиг улсуудын цахим хөгжлийг дэмжихэд олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартинтай уулзаж, Монгол Улс, ОУЦХБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцcoн.
Жижиг улсуудын форумыг Сингапур, Барбадос, Кабо Верде Улсын санаачилгаар 1992 онд байгуулсан бөгөөд өдгөө 108 улсыг эгнээндээ нэгтгэж байна. Эл форум нь олон улсын тавцанд жижиг улсуудын дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх ашиг, хөгжлийн онцлог хэрэгцээ, тулгамдсан асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой яриа хэлэлцээний механизм болно.