images

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН АКАДЕМИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2026-10-21

8

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Женевт төвтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (ДОӨБ) дэргэдэх Академийн ахлах зөвлөх Куи Вуи Ву-г хүлээн авч уулзан, санал солилцлоо.

Уулзалтаар талууд Монгол Улсаас ДОӨБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, тус Академийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Оюуны өмчийн газар, БНСУ-ын Оюуны өмчийн яамтай хамтран энэ оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “IP MEISTER” оюуны өмчийн эрхийн тухай сургалтын эерэг үр дүн, түүний мөрөөр ойрын хугацаанд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцав.