ШВЕЙЦАРЫН НЭР ХҮНДТЭЙ “LUXURY TRIBUNE” СЭТГҮҮЛИЙН ЕРӨНХИЙ РЕДАКТОРТОЙ УУЛЗАВ
Швейцарын Алтны холбооноос Монголбанк, “Аргур Хераус” компанитай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй “Хариуцлагатай алт” төслийн хүрээнд энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад ажилласан Ажлын хэсгийн багийн гишүүн, Швейцарын “Luxury Tribune” сэтгүүлийн ерөнхий редактор Кристина Д’Агустино-г Элчин сайд Д.Гэрэлмаа ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.
Ерөнхий редактор Кристина Д’Агустино Швейцарын Алтны холбооны урилгаар тус бүрэлдэхүүнд багтан Монгол Улсад анх удаа зочилж, манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн төслийн явцтай газар дээр нь танилцан, алт, үнэт эдлэлийн салбарын нэр хүндтэй сэтгүүлд мэргэжлийн нийтлэл бичих боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв.
****