МОНГОЛ УЛС ШВЕЙЦАРЫН "ОЛМА ЭКСПО” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА
Швейцарын Холбооны Улсын Ст.Галленд болж буй 83 дахь удаагийн "Олма Экспо"-д Монгол Улс хоёр дахь жилдээ амжилттай оролцож байна.
Энэ оны 10 дугаар сарын 08-18-ны өдрүүдэд болж буй ШХУ-ын хамгийн том, тэргүүлэх үзэсгэлэнд жил бүр олон улсын хүнс, хөдөө аж ахуй, техник, технологийн 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 600,000 хүн үзэж сонирхдог байна.
Элчин сайд Д.Гэрэлмаа 10 дугаар сарын 14-ний өдөр тус үзэсгэлэнд зочилж, Олма экспо байгууллагын захирал Паскаль Лютни болон Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож буй “Хүннү фэйшн”,
“Тод оймс” тэргүүтэй арьс шир, ноос ноолуур, модон эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзан, талархал илэрхийллээ.
Монголын аж ахуйн нэгжүүд эл үзэсгэлэнд тогтмол оролцож, эх орноо сурталчлах, бараа бүтээгдэхүүнээ таниулах, гэрээ хэлцэл байгуулахад талууд дэмжлэг үзүүлэхээр тохиров.