“ДИПЛОМАТ КЛУБ”-ЫН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 10 дугаар сарын 13-ны өдөр Женев дэх “Дипломат клуб”-ын гишүүд болох Хумхаа өвчний эсрэг эмийн хөгжүүлэлтийн байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал, Хуулийн ерөнхий зөвлөх асан Сильви Фонтейллес болон “Diverse Earth” төрийн бус байгууллагын захирал Лиза Зогиб нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монголын түүх, өв уламжлал, соёлын талаар ярилцаж, олон талт хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна.
Түүнчлэн хатагтай Лиза Зогиб Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцсон талаар мэдээлж, эл хурлын хүрээнд хэлэлцсэн асуудлууд, гарсан үр дүн, ач холбогдлын талаар санал солилцов.