МОНГОЛ УЛС ДАХЬ ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ АСАН СТЕФАНИ БУРРИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026 оны 10 дугаар сарын 09, Женев хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг (ШХА)-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Стефани Бурри-тэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр, Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын жар гаруй жилийн түүхтэй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн үүрэг, оролцоо нэн чухал байсныг тэмдэглэж, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үе үеийн тэргүүн, тэр дундаа Стефани Бурригийн идэвх санаачилга, дэмжлэгт сэтгэл хангалуун байдгийг дурдан, талархал илэрхийлэв.
ШХА-ийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан олон тооны төсөл хөтөлбөрийг худалдаа, хөрөнгө оруулалт, ардчилал, хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, жижиг дунд бизнес эрхлэлт зэрэг бүхий л салбарт 20 гаруй жилийн турш хэрэгжүүлснийг талууд тэмдэглэв.
***