ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ
Женевт төвтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх Дэлхийн оюуны өмчийн академи, Монгол Улсын Оюуны өмчийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн яамтай хамтран “WIPO-IPOM IP Meister” цахим эдийн засагт чиглэсэн сургалтыг Улаанбаатар хотноо энэ 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсаас ДОӨБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулж буй энэхүү сургалт нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны бизнесийг дэмжих, дижитал эдийн засгийн нөхцөлд бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих стратегийн хэрэгсэл болгон үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэхэд чиглэв.
Энэ удаагийн сургалтаар төрийн албан хаагч, их, дээд сургуулийн багш, судлаач, бизнес эрхлэгч, оюуны өмчийн мэргэжилтнүүд болон инновацын салбарын бусад оролцогчдод судалгааны үр дүн, технологийг оюуны өмчид суурилсан бизнес болон арилжааны боломж болгон хөгжүүлэх практик мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд зорьж зохион байгуулсан байна.
***