images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-10-09

9

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албаны Ази, Номхон далайн бүсийн салбарын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагаа, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүнчлэн 2026 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Хүний эрхийн асуудлаарх АСЕМ-ын 24 дэх удаагийн албан бус семинарын хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.