images

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээ мэдээлэл

2026-10-07

6

Женев хот, 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Монголын Нотариатчдын Танхимын Ерөнхийлөгч Л.Буддоржийг хүлээн авч уулзан санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд, тэр дундаа Швейцар Улсад ажиллаж амьдарч буй иргэдэд консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй үзүүлэх, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг дэмжих, итгэмжлэл, гарын үсгийн баталгааг гэрчлэх, нотариатын цахим системийн хэрэглээ, хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, холбогдох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах боломж зэрэг өргөн хүрээний асуудлаар ярилцав.