images

ДХБ-ЫН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ӨНДӨРЛӨВ

Мэдээ мэдээлэл

2026-10-07

3

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж өндөрлөв. 

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцон, хэлэлцэх хэргийн хүрээнд Монгол Улсын байр суурийг илэрхийлэн оролцлоо.

Тухайлбал, жижиг болон эмзэг эдийн засагтай улс орнуудад чиглэсэн ДХБ-ын Ажлын хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөө, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үг хэлэв.  

Ерөнхий зөвлөлийн хуралдааны үеэр гишүүн орнууд олон талт худалдааны механизм, хөдөө аж ахуй, цахим худалдаа, хөрөнгө оруулалт, байгууллагын дотоод шинэчлэл зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцэж, ДХБ-ын Сайд нарын 15 дугаар бага хурлын бэлтгэлийг эртнээс хангах, үр дүнд чиглэсэн яриа хэлэлцээг идэвхтэй үргэлжлүүлэхээр тогтов.