ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЭВ
Женев хотноо 2026 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд хуралдаж буй Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд идэвхтэй өрнөж буй тус байгууллагын шинэчлэлийн асуудлаарх хэлэлцүүлэгт Монгол Улсын байр суурийг илэрхийлж Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хэлсэн үгэндээ, байгууллагын шинэчлэлийн яриа хэлэлцээг бүрэн дэмжиж байгааг дурдаж, жижиг, эмзэг эдийн засагтай улс орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын идэвхтэй дуу хоолой, оролцоог хангах, гишүүн орнууд тодорхой үр дүнд чиглэсэн санаачилга дэвшүүлж ажиллахын чухлыг тэмдэглэв.
ДХБ-ын гишүүн 166 улс, бүс нутаг, 23 ажиглагч улсын төлөөлөл оролцож буй Ерөнхий зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.