ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Швейцар дахь монголчуудын “Avenir” нийгэмлэг, Швейцарын Даатгуулагчдын холбоо (ASSUAS)-той хамтран эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг боллоо.
Уг арга хэмжээнд Швейцарын Даатгуулагчдын холбооны эрүүл мэндийн даатгалын чиглэлээр мэргэшсэн зөвлөх, хуульч мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын систем, даатгуулагчийн эрх, үүрэг, даатгалын компаниуд болон тэдгээрийн үйл ажиллагаа, түүнчлэн холбогдох санхүү, хууль эрх зүйн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө хүргэв.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан “Avenir” нийгэмлэг болон Швейцарын Даатгуулагчдын холбооны хамт олонд талархал илэрхийлье.