ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Эстони Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Рийа Салса-Аудиффрентэй 2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр уулзав.
Уулзалтаар талууд цахим засаглал, дижитал шилжилт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, кибер аюулгүй байдал болон дижитал ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан.
Талууд дижитал технологи, инновацыг тогтвортой хөгжил, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд үр ашигтай ашиглахын ач холбогдлыг тэмдэглэж, эл чиглэлээр туршлага солилцох, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улстай 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон болно.