МОНГОЛ БАНК, ШВЕЙЦАРЫН АЛТНЫ ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Дэлхийн алтны зөвлөлийн 2024 оны хурлын үеэр Монголбанк Колумб, Эквадор, Филиппин Улсын Төв банкнуудын хамтаар “Лондоны зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурж, алтны жижиг, дунд болон бичил шударга олборлолтыг дэмжсэн анхны дөрвөн Төв банкны нэг болсон билээ.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээлд нийлүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монголбанк, Швейцарын Алтны Холбоо (Swiss Better Gold Association) болон “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр хооронд байгуулан ажиллаж байна.
Төслийн туршилтын үе шатанд Монгол Улсын уул уурхайн 5 компани уг төслийн 1 дүгээр шатны суурь шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, зөвхөн 2026 оны 1-6 сарын хооронд хариуцлагатайгаар олборлосон 53.5 кг алтыг Швейцарын Алтны Холбоонд нийлүүлжээ.
Алтны хариуцлагатай олборлолтыг дэмжих төслийн хамтрагч байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг энэ 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд манай улсад томилолтоор ажиллаж байна.
Талууд 2025 онд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд төлөвлөсөн ажил бүгд амжилттай хэрэгжсэнийг тэмдэглээд, цаашид хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэх зорилго бүхий Хамтын ажиллагааны гэрээг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгууллаа.