“СПОРТ БУУДЛАГА - 2026” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Швейцар дахь AMSR нийгэмлэг, "GM-STAR“ спорт клуб, Швейцарын Монгол Шагайн харвааны баг хамт олон, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Спорт буудлагын өдөрлөг тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 35 тамирчин оролцож, 50 метр, 300 метрийн зайн буудлагын төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй спорт буудлагын тэмцээний зохион байгуулагч Г. Дарио, Г. Хадгэрэл, AMSR нийгэмлэг, Швейцарын Шагайн Харвааны салбар зөвлөл, "GM-STAR" клуб, мониторууд, оролцогч, хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлье.