images

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-Д ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-18

6

Дэлхийн худалдааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг ДХБ-ын “Нээлттэй форум” арга хэмжээ энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж, олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг өргөн сэдвээр 113 хэлэлцүүлэг, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тус арга хэмжээний хүрээнд хуралдсан “Жижиг болон эмзэг эдийн засагтай улс орнуудын эдийн засгийг дэмжих нь-цахим худалдаа” сэдэвт салбар хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсын байр суурь, нөхцөл байдлыг танилцуулан, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад нийтлэг тулгамдаж буй асуудлыг дурдав.

Тусгай арга хэмжээг Ямайк Улсын Байнгын төлөөлөгч Р.Браун даргалж, Монгол Улс, ИБУИНХУ-ын Байнгын төлөөлөгч нар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага, Гватемал Улсын хувийн хэвшлийн төлөөлөл илтгэгчээр оролцлоо.