images

ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ

Мэдээ мэдээлэл

2026-09-23

6

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Хуурай замын цэргийн командлагч асан, JJРServices группын захирал Люк Феллай-г 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол, Швейцарын худалдаа, эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлалын болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эхлүүлсэн зарим төслийн явцын талаар ярилцлаа.

Тэрээр энэ сарын 9-14-ний өдрүүдэд Монгол Улсад очиж ажилласан тухайгаа товч мэдээлж, талууд ирэх хугацаанд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.