НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 63 ДУГААР ЧУУЛГАНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 63 дугаар чуулган 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 9-ны өдрүүдэд Женев хотноо болж байна. Ээлжит чуулганаар хүний эрхийн өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэн, нийт 6 панел хэлэлцүүлэг зохион байгуулж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, түүний алба (ХЭДКА) болон хүний эрхийн тусгай бүтэц, механизмтай 39 хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ хүрээнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 9 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч Педро А.Агудотой хийсэн хэлэлцүүлэгт оролцож, Тогmвортой хөгжлийн 6 дугаар зорилгын хэрэгжилтийн явц, газар зүй, хүн ам зүй, суурьшилт, уур амьсгалын хүчин зүйл, тулгарч буй саад бэрхшээл хийгээд ариун цэврийн байгууламжийг сайжруулах, сургууль, цэцэрлэг, олон нийтийн барилга байгууламжийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж үг хэлэв.
Манай төлөөлөгчид ээлжит чуулганы хүрээнд үргэлжлүүлэн хүний эрхийн боловсрол, хүний эрхийн суурь олон улсын гэрээ, түүний хэрэгжилт, НҮБ, түүний хүний эрхийн механизмтай өрнүүлэх хамтын ажиллагааны асуудлаарх хэлэлцүүлэг, арга хэмжээнд байр сууриа илэрхийлэхээр төлөвлөж байна.