images

НҮБ-ЫН ОУШХБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БҮЛГИЙН УУЛЗАЛТАД БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-16

10

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагa (ОУШХБ)-ын Ерөнхий захирал Эми Поуп Ази, Номхон далайн орнуудын бүлэгтэй 9 дүгээр сарын 16-ны өдөр уулзалт зохион байгуулж, тус байгууллагын бодлого, үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж, шилжилт хөдөлгөөний бодлого, шинэчлэл, Ази, номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа эл уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, ОУШХБ-ын чиг үүрэг, тус бүс нутагт явуулж буй идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлээд, Монгол Улсаас тус байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Мөн тэрээр, энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай хуралдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д ОУШХБ-ын Дэд захирал Даниельс Угочи оролцож, тус байгууллагаас үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн, талархал илэрхийллээ.