МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ПАРЛАМЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн гишүүн, Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлитэй энэ сарын 11-ний өдөр Берн хотноо уулзав.
Талууд хоёр улсын харилцаа, парламентын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд санал, мэдээлэл солилцлоо.