МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх үеэр манай хоёр улсын хооронд “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан.
Энэхүү баримт бичгийн мөрөөр хоёр улсын “Ардчиллын яриа хэлэлцээ” механизмыг энэ онд эхлүүлж, талуудын анхдугаар уулзалтыг 9 дүгээр сарын 08-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, швейцарын талаас Швейцарын Гадаад хэргийн яамны Энх тайван, хүний эрхийн хэлтэс тэргүүлж буй энэхүү хамтын ажиллагааны яриа хэлэлцээг цаашид тогтмолжуулах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, туршлага хуваалцахаар талууд тохиролцов.