images

МОНГОЛ УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛТЭЙ УЯЛДУУЛАХЫН ЧУХЛЫГ ОНЦЛОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-04

8

Женев хотноо 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (UNCTAD)-ын Хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, хөгжлийн комиссын 16 дугаар чуулганд оролцож байна.
 
Чуулганы үеэр манай төлөөлөгчид дэлхий дахинд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх хандлагатай байгаа хэдий ч цөөн тооны эдийн засаг, стратегийн салбарт төвлөрч байгааг тэмдэглээд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгө оруулалтын хэмжээнээс гадна түүний хөгжлийн үр нөлөө, эдийн засгийн төрөлжилт, ажлын байр, ур чадвар, технологи дамжуулалт болон дотоодын аж ахуйн нэгжүүдтэй бий болгох уялдаа холбоо чухал болохыг онцлов.
 
Монгол Улс хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоодын жижиг дунд үйлдвэрийн шууд хамаарлыг бэхжүүлэх, дижитал болон технологид суурилсан салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын ХХБ-ын техникийн туслалцааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
***