images

“АЗИЙН НААДАМ 2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-03

8

Женев хот дахь Азийн орнуудын Элчин сайд нарын гэргий нарын холбооноос “Азийн наадам 2026” арга хэмжээг 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төв байранд зохион байгуулав.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Женев хотод үйл ажиллагаа явуулж буй зарим бизнес эрхлэгчидтэй хамтран үндэсний хоол хүнс, ноос ноолууран болон гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж, Монголын өв соёл, уламжлалт ахуйг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд сурталчлав.

Энэ жилийн арга хэмжээ “Азийн гайхамшиг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж Азийн 26 улсын Байнгын төлөөлөгчийн газар оролцов.