images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-02

15

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл Швейцарын Хууль зүй, цагдаагийн яамны харьяа Цагаачлалын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газрын хэлтсийн дарга Майкл Треш болон албаны хүмүүстэй 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр уулзав.

Уулзалтаар тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улс, ШХУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.