images

ШВЕЙЦАРЫН ТЭРГҮҮЛЭХ КОМПАНИ “АРГУР ХЕРАУС”-Т ЗОЧЛОВ

Мэдээ мэдээлэл

2026-08-31

7

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын тэргүүлэгч компанийн нэг “Аргур Хераус” алт цэвэршүүлэх үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тэрээр тус компанийн Гүйцэтгэх захирал Робин Колвенбах, Тогтвортой байдлын газрын дарга Анжело Риззела нартай уулзаж, Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд алтны экспортын салбарт Монгол банк, “Аргур Хераус” ХК олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв.
Талууд Швейцарын алтны холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайгаас олборлосон алтыг Швейцарт экспортлох, тус холбооны гишүүн-хэрэглэгч тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн үйлдвэрт нийлүүлэх боломжийг бүрдүүлэх төсөл амжилттай үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид цар хүрээг нь өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.