images

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОРООНЫ ГИШҮҮН Д.ГЭРЭЛТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-08-27

14

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн Д.Гэрэлтэй Женев хотноо уулзав.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй нийт 18 гишүүнтэй тус хороонд тэрээр 2021 оноос хойш хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байна.
 
Дэлхийн нийт хүн амын 16 орчим хувь (зургаан хүн тутмын нэг нь) буюу 1,3 тэрбум хүн ямар нэгэн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, 200 сая орчим хүн үйлдлийн бэрхшээлтэй, түүнээс 100 сая гаруй нь хүүхэд байна гэсэн тооцоо судалгаа бий. Эдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь хөгжиж буй улс орнуудад амьдарч байгаа ажээ.