images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ  ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-08-26

7

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бельгийн Хаант Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Кристоф Паёо-той 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улс, Бельгийн Хаант Улстай НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах асуудлаар санал солилцлоо.