БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Идрис Латрештай 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улстай Нэгдсэн Үндэстний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх нэгдсэн хэлэлцүүлэг, хүний эрхийг хамгаалах олон улсын механизм дахь хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцав.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн 2026 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг мэдээлэв.
Монгол Улс Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улстай 1961 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон болно.