ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Хуурай замын цэргийн командлагч асан, JJРServices группын захирал Люк Феллай-г 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзан, Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, орон нутгийн шууд харилцаа холбоо тогтоох, дэмжлэг үзүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.