images

МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээ мэдээлэл

2026-08-20

7

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа "Алсын хөрш-Монгол Улс" соёл, боловсролын төслийн Khishig-Erdene Gonchig тэргүүтэй төлөөлөгчдийг 8 дугаар сарын 20-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
 
Швейцарын Романмотье хотноо энэ сарын 22-ны Бямба гарагт Монголын язгуур урлаг, морин хуур, бий биелгээ, бөө мөргөлийн ёс заншлыг суртачлан таниулах "Бүүвэй" соёлын өдөрлөгийг зохион байгуулах эдгээр уран бүтээлчдэд Элчин сайдын яамнаас талархал илэрхийлж, өндөр амжилт хүслээ.
 
Романмотье хотноо Бямба гарагт 10.00-21.00 цагийн хооронд үргэлжлэх олон төрөлт соёлын арга хэмжээ болон 18.00 цагаас толилуулах язгуур урлагийн тоглолтод Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.