images

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.КАЛАНТАРЛИТАЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-08-18

2

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Аргуж Калантарлитай 8 дугаар сарын 17-ны өдөр уулзав.
 
Талууд Монгол Улсаас тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, тус байгууллагын Ерөнхий ассамблейн 27 дугаар чуулганы бэлтгэл ажлын талаар санал, мэдээлэл солилцлоо.
***