МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ ШВЕЙЦАРЫН РОМАИНМОТИЕ ХОТНОО 8 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР БОЛНО
Швейцарын Холбооны Улсын Ромаинмотие хотноо 8 дугаар сарын 22-ны өдөр "Алсын хөрш-Монгол Улс" соёл, боловсролын төслийн Khishig-Erdene Gonchig хамт олон Швейцарын Henosis соёлын байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийг сурталчлах "Бүүвэй" соёлын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Монгол уран зураг, морин хуур, бий биелгээн үзүүлбэр тоглолт, "Монголын нууц товчоо" номын тайлбарт уншлага, монгол гэрийг барих ёс, бөө мөргөлийн ёслол зэрэг цогц хөтөлбөртэй тус арга хэмжээг Швейцар, Франц Улсад толилуулах юм байна.
Та бүхэн өргөнөөр ирж оролцон, Монголын язгуур урлагийг түгээн дэлгэрүүлж буй өв тээгч, уран бүтээлчдээ дэмжээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Henosis албан ёсны хуудсаас үзнэ үү.