images

МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛД ШВЕЙЦАРЫН МОНГОЛЧ ЭРДЭМТЭН ОРОЛЦОНО 

Мэдээ мэдээлэл

2026-08-11

4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Олон улсын Монголч эрдэмтний XIII их хурал 2026 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Тус их хуралд дэлхийн 30 орны 550 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл, түүх, соёл, өв уламжлалын судалгааны шинэ үр дүнг хэлэлцэж буйгаараа онцлог, чухал арга хэмжээ болж байна.

Олон орны монголч эрдэмтэн, судлаачид нэг дор чуулж буй XIII их хуралд Швейцарын Холбооны Улсын Бернийн Их Сургуулийн Шашин, Төв Ази cудлалын тэнхимийн эрхлэгч асан, монголч эрдэмтэн, профессор Каренина Коллмар Пауленз оролцон, илтгэл, судалгааны ажлаа хэлэлцүүлнэ. 

Тэрээр сүүлийн 20 гаруй жилийн турш Швейцар Улсад монгол судлалыг хөгжүүлэх, монголчуудын хэл соёл, шашин, түүх судлалыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн билээ.