images

АХМАД НАСТНЫГ АСРАХ ШВЕЙЦАРЫН ЦОГЦ ТУРШЛАГЫГ СУДЛАВ

Мэдээ мэдээлэл

2026-07-20

52

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ сарын 16-17-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад ажиллалаа.

Ахмад настныг асрах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, ахуйн буюу өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээгээр хангах Швейцар Улсын цогц туршлагыг судлах хүрээнд тэрээр Женев хотноо 1950 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Val Fleuri асрамжийн байгууллагад зочлон, дэлгэрэнгүй санал мэдээлэл солилцов.