images

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 68 ДУГААР ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэдээ мэдээлэл

2026-07-16

50

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган энэ оны 7 дугаар сарын 7-15-ны өдрүүдэд Женев хотноо хуралдаж өндөрлөлөө.

​Тус байгууллагын гишүүн 194 улс болон ажиглагч улс, байгууллагын 1000 гаруй төлөөлөгч оролцсон эл чуулганаар тус байгууллагын үйл ажиллагаа, хороодын тайлан, ирэх оны төсөв санхүү, техникийн туслалцааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Манай төлөөлөгчид чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хоёр талын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсний зэрэгцээ Монгол Улсад энэ оны сүүлийн хагаст хамтран зохион байгуулах сургалт, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар ДОӨБ-ын Академийн төлөөлөлтэй санал солилцлоо.

ДОӨБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Оюуны өмчийн газарт нэвтрүүлж буй IPAS 4.0 системийн явцын талаар манай төлөөлөгчид чуулганы салбар хуралдаанд мэдээлэл танилцуулга хийлээ.

Женев хотноо 1967 онд байгуулагдсан Дэлхийн оюуны өмчийн байгууллагад Монгол Улс 1979 онд бүрэн эрхт гишүүнээр элссэн.