ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Испанийн Хаант Улсын Хөдөө аж ахуй, загас агнуур, хүнсний сайд Луис Планастай 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр уулзав.
Уулзалтаар талууд олон талт хамтын ажиллагаа, хүнс, цөлжилт, газрын доройтол, мал амьтны эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон.
Түүнчлэн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх төлөөлөгчийн газартай хамтран Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НҮБ-ын Женев дэх төвд 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулсныг мэдээлэв. Мөн тэрээр Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриа дор болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар мэдээлсэн. Испанийн Хаант Улсын Хөдөө аж ахуй, загас агнуур, хүнсний сайд Луис Планас бага хуралд тус улсаас төлөөлөл оролцохыг нотолсон болно.
Монгол Улс, Испанийн Хаант Улстай 1977 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.